+976 11 350162, +976 11 353525 info@khel-irgenshil.edu.mn

Хэл иргэншлийн дээд сургууль

Монгол хэл уран зохиолын багш

Англи хэлний багш

Япон хэлний багш

Хятад хэлний багш

Багш,сургуулийн өмнөх боловсрол

Багш, бага ангийн боловсрол

Бакалаврын элсэлт

Khelirgenshil2017 14-12-2016, 07:56 2 959 Элсэлт
ЧОЙ. ЛУВСАНЖАВЫН НЭРЭМЖИТ
ХЭЛ ИРГЭНШЛИЙН ДЭЭД СУРГУУЛИЙН
2016-2017 ОНД ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЖУРАМ


Нэг. Ерөнхий зүйл
Тус сургуулийн бакалаврын түвшний сургалтад оюутан элсүүлэхэд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 3-р сарын 18-ны өдрийн А/79 тушаалаар баталсан журам болон түүнд нийцүүлэн шинэчилсэн энэхүү журмыг баримтална.
• ХИДС-д оюутан элсүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, түүнтэй холбоотой бусад харилцааг энэ журмаар зохицуулна.
• Элсэлтийн ажлыг ХИДС-ийн элсэлтийн комисс удирдан зохион байгуулна.
• БCШУЯ-наас баталсан элсэгчдийн хяналтын тоонд багтаан оюутан элсүүлнэ.
• Элсэлтийн журам болон элсэлтийн үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг www.khel-irgenshil.edu.mn;
www.facebook.com: Choi.Lubsangjab University of Language and Civilization хаягаас авч болно.


Хоёр. Элсэгчдэд тавих шаардлага

• Тус сургуульд бүрэн дунд, түүнээс дээш боловсролтой иргэнийг элсүүлнэ.
• Тус сургуульд элсэх хүсэлтэй иргэн энэхүү журмын 4.2-д заасан ерөнхий шалгалт өгсөн байна.
• Энэхүү журмын 4-д заасан болзол хангасан иргэний өргөдлийг орон нутагт МИДСК-ын элсэлтийн комисс, Улаанбаатар хотод сургуулийн элсэлтийн комисс хүлээн авч, зохих хяналтын тоонд багтаан шалгаруулалт хийж элсүүлнэ.
• Сургууль дотоод журмынхаа дагуу улсын болон бүсийн олимпиад, уралдаанд амжилт гаргасан элсэгчийг шууд элсүүлнэ. /Эдгээр элсэгчид нь элсэлтийн ерөнхий шалгалт заавал өгсөн байна.


Гурав. Оюутан элсүүлэх мэргэжлийн чиглэл, авах шалгалт
Мэргэжлийн чиглэл харгалзан дор дурдсан ерөнхий шалгалтыг заавал өгсөн байна.

Сургалтын чиглэл, мэргэжил -Элсэлтийн ерөнхий шалгалт /аль нэг хичээлээр өгсөн байх/
1. Монгол хэл-уран зохиолын багш - Монгол хэл, нийгмийн тухай мэдлэг
2. Англи хэлний багш - Монгол хэл, гадаад хэл
3. Япон хэлний багш - Монгол хэл, гадаад хэл
4. Хятад хэлний багш - Монгол хэл, гадаад хэл
5. Багш, Сургуулийн өмнөх боловсрол -Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг, Математик
6. Багш, Бага ангийн боловсрол - Монгол хэл, Нийгмийн тухай мэдлэг, Математик


Дөрөв. Өргөдөл хүлээн авах
• Элсэгчдийг элсэлтийн ерөнхий шалгалтын дүн гарсан өдрөөс эхлэн бүртгэнэ.
• Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчид Хэл Иргэншлийн дээд сургуулийн элсэлтийн комисст өөрийн биеэр ирж өргөдөл, материалаа өгнө.
• Хөдөө орон нутгаас элсэгчдийн бүртгэл болон хуваарь сонголтыг “Аймаг, орон нутгаас Монголын их дээд сургуулиудын консорциумын /МИДСК/ гишүүн их, дээд сургууль, коллежид 2016 онд оюутан элсүүлэх журам”-ыг баримтлан МИДСК-иас томилогдсон элсэлтийн комисс зохион байгуулна.
• Элсэхийг хүсэгч өөрийн гараар бичсэн өргөдөлдөө өөрийн товч намтар, эцэг эх хаана ямар ажил алба эрхэлдэг, ямар мэргэжлээр элсэх, мэргэжлийн чиглэлээр уралдаан тэмцээн, олимпиадад үзүүлсэн амжилт, ЕШ-ыг хэрхэн өгсөн, сургалтын төлбөрийг хэн хариyцах талаар бичиж буцах хаяг, холбоо барих утас, и-мэйл хаягаа тодорхой бичнэ.


Тав. Элсэгчдийг бүртгэх хугацаа, бүртгүүлэхэд тавигдах шаардлага
1. Шалгалтын дvнгээр элсэх болзол хангаж, зохих хяналтын тоонд багтсан иргэнд “Суралцах эрхийн бичиг” олгоно.
2. Тэнцсэн элсэгчдийг 8 дугаар сарын 15-наас 30-ны өдөр хүртэл сургууль дээр бүртгэнэ.
3. Элсэгчид эрхийн бичиг авахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна.
a. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ /эх хувь/
b. Элсэлтийн ерөнхий шалгалтын батламж
c. Сурагчийн хувийн хэрэг /ажиллагсад нийгмийн даатгалын дэвтэр/
d. Иргэний үнэмлэхний хуулбар
e. Цээж зураг 4%
Вэбсайтыг хөгжүүлсэн "Тагтаа Солюшн" ХХК. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.2016он
Хайх